Ж.Анунарангийн “БУРХАНЫ ХҮҮ” нээлтээ хийлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 12 сарын 05

Зүүд, зөн, шидийн ертөнц бодит амьдралтай уусан нэгдэх орчилд уран бүтээлч Ж.Анунарангийн “БУРХАНЫ ХҮҮ” нээлтээ хийлээ.

Өвлийн тэргүүн сар шувтрах дөхсөн ч цаашлах нарны элч ээсэн өдөр уран бүтээлч Ж.Анунарангийн ээлжилт бие даасан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд нээлтээ хийн үзэгч та бүхэнд хүрч байна.

Үзэсгэлэнгийн куратор Ж.Ариунаагийн тэмдэглэсэнчлэн “эхийн хэвлий шиг хамгаалагдсан, энх амгалан, бэлэг тэмдгээр баялаг бөгөөд ер бусын харцаар амьдралын тайлшгүй нууцуудын гайхамшгийг танд хүргэх” энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн, хатагтай Б.Жаргалмаа, АНУ-ын Элчин сайд, ноён Майкл Клечески, Ардын зураач Ш.Чимэддорж тэргүүтэй эрхэм зочид, уран бүтээлчид хүрэлцэн ирж, үзэсгэлэнг шимтэн залуу уран бүтээлчид талархал дэвшүүллээ.

“Бурханы хүү” үзэсгэлэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг дуустал Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top