Ковид-19 цар тахлын эсрэг Баянгол дүүргийн хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх төслийн үйл ажиллагаа

Б.Түшиг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 13

ДЭМБ-ын санхүүжилт, ЭМЯ, НЭМГ-ын дэмжлэгтэй КОВИД-19 цар тахлын эсрэг Баянгол дүүргийн хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх төслийн хүрээнд эрүүл мэндийн байгууллага, боловсролын байгууллага, томоохон үйлдвэрийн газар, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан, дүүргийн засаг даргын харъяа хэлтсийн албан хаагчдыг цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор тандалтын үйл ажиллагаа, хавьтал, кластерын судалгаа, эмнэлгийн бус нөхцөлд тусламж үйлчилгээ үзүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, хариу арга хэмжээний бэлэн байдлын чиглэлээр чадавхижуулах сургалт зохион байгуулах, цар тахлын үеийн хариу арга хэмжээний төлөвлөгөө шинэчлэн боловсруулах, тохиолдлын удирдлагын тогтолцооны бүтэц зааврыг шинэчлэх, батлах, зааврыг хэлэлцүүлэх, эрсдлийн үеийн харилцаа холбооны дасгал, сургуулилт, мэдээллийн урсгалыг сайжруулах, тохиолдлын удирдлагын тогтолцооны олон нийтийн оролцоог хангах чиглэлээр үе шаттай арга хэмжээг зохион байгууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top