ОУОХ-оос Украины сэлэгчдийг Оростой андуурч зарласанд уучлал хүслээ

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 05

“Токио-2020” зуны олимпын уран хөдөлгөөнт сэлэлтийн төрөлд оролцсон Украины сэлэгчдийг Оростой андуурч зарласан нь томоохон шуугиан дэгдээсэн юм.

Украины сэлэгчид болох Марта Фиедина, Анастасиа Савчук нар улсынхаа түүхэнд анх удаа энэ төрлөөс хүрэл медаль хүртсэн юм. Гэтэл медалийн тавцанд гарахад нь зохион байгуулагчдын зүгээс тэднийг ОХУ-ын тармирчид гэж зарласан юм. Ордонд тэднийг зарлахдаа “...хүрэл медалийг ОХУ-ын олимпын хорооны... уучлаарай, Украин хүрэл медаль хүртлээ” гэж зарласан билээ.

Үүнийг Украины засаг захиргааны зүгээс уучилж болохгүй алдаа гэж шүүмжилсэн юм. Шүүмжлэлийн дараа “Токио-2020” зуны олимпын наадмын уран хөдөлгөөнт сэлэлтийг зохион байгуулах дэд хорооны дарга Танака Маса албан ёсоор мэдэгдэл гаргаж “Энэ бол зохион байгуулалтын алдаа байлаа. Чин сэтгэлийнхээ угаас болон зохион байгуулах хорооны нэрийн өмнөөс Украины шигшээ багаас албан ёсоор уучлал хүсье” гэж дурджээ.

Крымын хойгийг булаан эзэлсний дараа Украин болон ОХУ-ын дипломат харилцаа муудаж олон улсын тавцанд илтэд сөргөлдөх болсон. Хамгийн сүүлд Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Украин улс шигшээ багийнхаа өмсгөл дээр Крымыг газар нутагтаа нэгтгэн дүрсэлсэн нь ОХУ-ын эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Европын холбоо болон АНУ-ын зүгээс Крымын хойгийг булаан эзэлсэн ОХУ-ын үйлдлийг эрс буруушааж эдийн засаг болон улс төрийн хориг тавиад байгаа юм.


Эх сурвалж: AP

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Заагч (202.9.47.39) 2021 оны 08 сарын 05

Битгий хуц хог вирус данжаадаа.

0  |  0
Зочин(64.119.20.154) 2021 оны 08 сарын 08

Олимпийн тоглолтын уеээр ингэж улстержиж болохгуй л баймаар, тэр уран хеделгеент сэлэлт гээч юм чинь оросууд холбоонд нь голлодог, оросуудын хармаанд явдаг спорт ш дээ, санамсаргуй уйлдэл яав ч биш байх аа, тэнэг ивануудын тэнэглэл

0  |  1
Top