ТОКИО 2020: Нас бол тоо гэдгийг харуулсан 7 тамирчин

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 08

Зуны олимпын 32 дахь наадам Токио хотод өндөр үүдээ хаах гэж байна. Энэ удаагийн олимпод оролцсон 11 мянга гаруй тамирчдаас та бүхэнд дараах долоон тамирчныг онцолж байна.

Тэд бол нас гэдэг зүгээр л тоо юм аа гэдгийг дэлхий дахинаа батлан харуулсан юм.


Мэри Ханна (66)


Австралийн морин спортын тамирчин Мэри Ханна өдгөө 66 настай. Тэрбээр энэ олимпод бас нэгэн түүх бичиж олимпын наадмын түүхэнд хамгийн өндөр настайдаа оролцсон тамирчдын хоёрдугаарт бичигдэж байна. Ханнагийн замнал үүгээр дуусахгүй. Тэрбээр 2024 оны Парисын олимпод оролцохоор бэлтгэлээ базааж эхэлжээ.

“Одоо ердөө гуравхан жил үлдлээ. Өөрөөс шалтгаалдаг бүх зүйлээ шавхаж 2024 оны Парисын олимпод оролцох болно” гэж Мэри Ханна сэтгүүлчдэд ярьжээ.


Эндрью Хой (62)


Мөн л Австралийн тамирчин. Тэрбээр олимпод оролцоод зогсохгүй медалийн тавцанд зогссон амжилт гаргажээ. Тэрбээр морин спортын төрөлд хүрэл медаль хүртэж улсынхаа түүхэнд олимпын медаль хүртсэн хамгийн хөгшин тамирчин болсон. Нийтдээ найман олимпод оролцоод байгаа Эндрью Хой 2032 онд Брисбаны олимпод оролцох хүсэлэтэй байгаагаа илэрхийлжээ.

“Би яг одоо бол 2032 он хүртэл бэлтгэлээ тасалдуулахгүй формоо хадгалахад анхаарч байна. Эрүүл саруул явбал бүх зүйл болно доо” гэж Эндрью Хой ярьжээ.


Шиа Лянь Ни (58)


Шанхайд төрж өсөөд улмаар Люксембургийн нэр дээр тэмцээнд оролцох болсон Шиа Лянь Ли улсынхаа бахархал болоод байна. Түүний хувьд Токиогийн олимп бол тав дахь олимп нь. Тэрбээр энэ удаагийн наадамд хоёрдугаар шатанд Өмнөд Солонгосын Шин Ю Бинтэй тулж улмаар ялагджээ.

Тэрбээр долоо хоногт 2-3 удаа бэлтгэл хийж, өдөрт таван цаг унтдаг нэгэн. Францын нийслэл Парис хотноо ирэх 2024 онд эхлэх олимпын наадамд оролцоно гэдгээ илэрхийлжээ.


Филлип Даттон (57)


Австралид төрсөн тэрээр АНУ-ын иргэншилтэй болоод удаагүй байна. 1996 болон 2000 оны олимпод Австарлийн нэрийн өмнөөс алтан медаль хүртэж байсан бол иргэншлээ сольсноос хойш ямар нэгэн амжилт гаргаагүй байна.

1997 онд түүнийг Австралийн одонгоор шагнаж, 2001 онд Австарлийн спортын алдрын танхимд мөнхөлжээ. Тэрбээр 2024 оны олимпод оролцоно гэдгээ илэрхийлээд буй.


Абделкебир Уаддар (59)


Марокко улсын хааны гэр бүлээс гаралтай тэрээр энэ спортын түүхийг шинээр бичиж яваа нэгэн. Түүнийг 2016 оны олимпын наадмын тугчаар нэрлэж байлаа.

Марокко улс түүнийг морин спортын холбооны тэргүүнээр нэрлэжээ. Парисын олимпод оролцоно гэдгээ олимпын наадмын үеэр нийтэд зарлаад байна.


Сантиаго Раул Ланж (59)


Тэр бол дарвуулт завины холимог хосын “Накра 17” төрөлд улсаа төлөөлөн оролцож байгаа нэгэн. Энэ төрөл 2016 оны Риогийн олимпод анхлан багтахад тэрбээр алтан медаль хүртэж байлаа.

Уушгины хүнд хагалгаанд орсон тэрээр зүүн уушгиныхаа 80 гаруй хувийг тайруулжээ. Энэ олимп түүний хувьд сүүлийнх нь байжээ.


Нино Салуквадзе (52)


Гүржийн буудагч Нино Салуквадзе энэ удаагийн олимпод оролцсоноор есөн олимпод оролцсон цор ганц эмэгтэй тамирчин болж түүхэнд үлдсэн. Ниногийн гэр бүл бүгд буудлагын спорттой амьдралаа холбосон.

Түүний хүү Цотне Машавариани нь улсаа төлөөлж 2016 оны олимпод оролцож байсан түүхтэй. Гурван жилийн дараа олимпод оролцохоор бэлтгэлээ базааж байна. Хэрэв тэрбээр 2024 оны Парисын олимпод оролцвол 10 дахь олимпдоо оролцож түүхэн амжилт гаргах юм.


Оксана Чусовитина (46)


Узбекийн гимнастикийн спортын нэгэн тод од бол яах аргагүй Оксана юм. Тэрбээр сүүлийн удаа олимпод оролцсон нь Токиогийн олимп байлаа. Түүнийг үзүүлбэрээ үзүүлэхээр дэвжээн дээр гарч ирмэгц ордонд чуулсан олон бүгд босож хүндэтгэл үзүүлсэн юм. Гимнастик бол залуу насны спорт. Гэхдээ нас бол тоо, чадал байвал оролцож болно гэдгийг тэр олон нийтэд харуулсан.

Зөвлөлтийн нэр дээр олимпод оролцоод алт, мөнгөн медаль хүртэж байсан түүнийг Олон улсын гимнастикийн холбооны алдрын танхимд мөнхлөхөөр болжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Demjigch(203.91.115.54) 2021 оны 08 сарын 12

Hen ch yuu ch gej bias an hicheej baigaad 2024; 28; 32 onii olimpod oroltsooroi GUNDEGMAA mini AMJILT

8  |  0
Demjigch(203.91.115.54) 2021 оны 08 сарын 11

Hen ch yuu ch gej bias an hicheej baigaad 2024”; 28; 32 onii olimpod oroltsooroi Gundegmaa minii AMJILT

3  |  0
Top