Америкчууд 50 жилийн дараа эмэгтэйчүүдийн 800 метрт түрүүлэв

Б.Аззаяа | Zindaa.mn
2021 оны 08 сарын 04

“Токио-2020” зуны олимпын наадмын хөнгөн атлетикын 800 метрийн эмэгтэйчүүдийн гүйлтийн төрөлд АНУ-ын гүйгч Атинг Му түрүүллээ. Өдгөө 19 настай тэрээр энэ төрөлд АНУ-аас 50 жилийн дараа түрүүлсэн анхны гүйгч болж түүх бүтээсэн байна.

Түрүүлэхдээ 1:55.21 хугацаа үзүүлж АНУ-ын үндэсний рекордыг шинэчлэн тогтоожээ. Энэ төрөлд хамгийн сүүлд АНУ-аас 1968 оны Мексикийн олимпод Мадлин Мэннинг түрүүлж байсан юм.

Энэ удаагийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтийн төрлийн мөнгөн медалийг мөн 19 настай Их Британийн гүйгч Кили Хожкинсон хүртсэн бол хүрэл медалийг АНУ-ын гүйгч Рейвин Рожерс хүртжээ.

АНУ-ын түүхийг бүтээсэн Му нь Судан улсаас АНУ-д дүрвэн ирсэн дүрвэгчдийн охин юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top