Намын дотоод маргаан гэж үзэн, БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗЛАА

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2021.04.27/ болж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д заасны дагуу зарим намуудын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.46.217) 2025 оны 03 сарын 13

АН товчхондоо бол Олон намын цуглуулага энэ зорчил явсаар энд хүрлээ одоо тараад ахин нам шинээр эмхлэн байгуулах нь зөв байх

1  |  0
зочин(103.57.93.125) 2025 оны 03 сарын 13

дотроо ураа олохгүй онигоотой юмаа

2  |  0
Top