АНХААР: Өнөө шөнө хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 14

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 14-15-нд шилжих шөнө Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн нутгаар салхины хурд 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна.

Иймд
 

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 
     
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
     
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top