Гадаадын тээврийн хэрэгслийн ачаатай чиргүүлийг тээвэрлэж дууслаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 12

Гадаадын тээврийн хэрэгслийн ачаатай хагас чиргүүлийг Монголын тээврийн хэрэгслийн чирэгч толгойнд залгаж, татан авах хоёр удаагийн туршилтийн тээвэр амжилттай болжээ. 

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-ын Хиагт боомтод ирсэн гадаадын тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын шар бүсэд оруулан хагас чиргүүлийг нь Монголын тээврийн хэрэгслийн чирэгч толгойнд залган Улаанбаатар хот руу татах ажлыг ЗТХЯ, ЭМЯ, ГХЯ, ХХЕГ, ГЕГ, МХЕГ, АТҮТ, МҮХАҮТ, МАТНХ, МТЗНХ, Эм, эмнэлгийн хэрэгсэл хангамжийн Эм холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.

Тээвэрлэлтийг Монголын ТИР тээвэрлэгч байгууллагын 29 чирэгч толгойгоор гүйцэтгэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин ll(150.129.143.53) 2025 оны 03 сарын 13

Мундаг бн аль эрт ингэж хийсэн бол вирус дотоодоо алдахгүй л байсандаа

1  |  0
baatar(64.119.22.217) 2025 оны 03 сарын 13

mundag bn sain joloolch bayar hurgie

2  |  0
Top