Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ.
Тодруулбал, Улаанбаатарын цагаар өнөөдөр үүрээр буюу 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон байна.
Эдгээр газар хөдлөлт нь Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн бол Улаанбаатар хотод 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд сэрсэн, гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна.
Монгол Улсад 30 жилийн өмнө буюу 1991 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Бүсийн гол гэдэг газарт 6,5 магнитудтай хүчтэй газар хөдлөлт болж байжээ гэж Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот орчмын хүчтэй газар хөдлөлтийн хагарлуудын дагуу бүртгэгдэж буй газар хөдлөлтийн тоо, мөн хүчний хэмжээ ихсэж, давтамж нь ойртож байгаа талаар эрдэмтэн судлаачид хэлж байгаа. Тиймээс газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах тухай мэдээллийг хүргэж байна.
Газар доор болон гадарга дээр их хэмжээний чичирхийлэлт болж, хүчтэй үйлчлэлийн улмаас газрын гадаргад ан цав бий болохыг газар хөдлөлт гэдэг.
Газар хөдлөлтийн шинж тэмдгүүд
Хэрвээ ийм шинж тэмдэг мэдрэгдвэл нэн түрүүнд байшин барилгыг яаралтай орхих, хүмүүсийг гадагш хурдан гаргах эсвэл тасалгааны аюулгүй байрыг эзлэх хэрэгтэй.
Газар хөдлөлтийн үед юу хийх вэ?
Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол
Газар хөдлөх үед гадаа байгаа бол
Сэтгэгдэл ( 8 )
Муухай
Муухай
Aytaixn ym bn\nShyy
Aytaixn ym bn\nShyy
Aytaixn ym bn\nShyy
Aytaixn ym bn\nShyy
Aytaixn ym bn\nShyy
Aytaixn ym bn\nShyy