“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчаар А.Энхзулыг томилжээ

Админ | Zindaa.mn
2021 оны 01 сарын 08

Монгол Улсад чөлөөт бүс байгуулах анхны үзэл баримтлал 1995 онд гарсан. 2002 онд “Чөлөөт бүс байгуулах тухай хууль”-ийг баталж, 2015 онд шинэчлэн баталсан байдаг. Чөлөөт бүс ДНБ-ийг 20-30 хувиар нэмэгдүүлэх боломжтой сектор бөгөөд манай улсын хувьд Алтанбулаг, Цагааннуур, Замын-Үүд гэсэн гурван чөлөөт бүстэй, үүнээс Алтанбулагын чөлөөт бүсийн үйл ажиллагаа тогтворжиж эдийн засгийн үр өгөөжөө өгч эхэлсэн. Цагааннуур чөлөөт бүсийн хувьд, улсын хилээс 23 км-т буюу гүнд байрладгаараа онцлогтой, тус чөлөөт бүс нээгдвэл Казакстан улсаар дамжин Европын орнуудтай худалдаа хийх боломжтой болох юм.

Харин 25 жил хүлээгдэж буй “Замын-Үүд” чөлөөт бүс нь Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэх, улмаар бүс нутгийн болон олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгдэн орох, ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр түлхэц болох юм. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.11-д “Чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана” гэж заасны дагуу чөлөөт бүсүүд, тэр дундаа “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг эхлүүлж, бүсийн Захирагчаар МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга А.Энхзулыг томилжээ.

Өнгөрсөн жилүүдэд “Замын-Үүд” чөлөөт бүсийн ажил удаашралтай явагдаж байсан бол одоо гацаанаас гарч саадгүй явагдах боллоо. “Замын-Үүд” чөлөөт бүсийн ажил эрчимжсэнээр БНХАУ болон Зүүн хойд Азийн орнуудын зах зээлд нэвтрэх, Монгол Улсын гол үндсэн гарц болох, уламжлалт бус үйлдвэрлэлийн чиглэлээр Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих, улс орон дахь ажилгүйдлийн түвшинг бууруулах, хүн амын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нарийн мэргэжлийн шинэ ажлын байруудыг бий болгох юм.

Түүнчлэн технологи шилжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, уламжлалт бус бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоог дотоодын бизнес эрхлэгчдэд олгох юм байна. Эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхэд шаардлагатай зам, тээврийн сүлжээ, инженерийн дэд бүтэц бий болж, Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ төрлийн шинэ брэндийг мөн бий болгох юм.

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
t(66.181.161.76) 2025 оны 03 сарын 13

altaigiin tejeever golog

1  |  0
Mongol.(122.201.21.86) 2025 оны 03 сарын 13

Hashaa manahad hen n yalgaa yuu baihab de! MAN-n ogtsorson hurga, tolog n darga nar eeljilj irj suuj todorhoi hugatsaand tsalin abch suuj baigaad yabdag gazar. Hogjuuleh, ajilluulah tal deer tyi ch tolgoi n ajillaj, medleg n hurehgui baij baigaad l butsdag hashaa da!

2  |  0
zochin (178.3.85.112) 2025 оны 03 сарын 13

Altai bol Nohoi Bayriin gulug ni shuu dee.

1  |  0
zochin(178.3.85.112) 2025 оны 03 сарын 13

Üntee bögs ymaa

1  |  0
Эрдэнэ(59.153.114.28) 2025 оны 03 сарын 13

доргуураа хөндлөн авгай бас дарга болчихсон юм уу

1  |  0
Zulaa_25@yahoo.com(202.9.46.171) 2025 оны 03 сарын 13

Баасны ЗУЛАА ГЭЖ АЛДАРТАЙ СЭТГVVЛЧ ДЭЭ

1  |  0
(64.119.24.87) 2025 оны 03 сарын 13

SONIN YUM SHUU TER IH TOM DELHIIN TALSHIG GAZARTAI HYTAD ULS,,,,,,TEGEED HUJAAHAND NI HEDHEN ZUUN MYETRIIN ZAID EREEN GEED AIHTER TOM HOT ZAH BAIHAD ZAAVAL MONGOLIN HILIIN DOTOR DAVHAR UURIIN MEDLIIN ZAHAA BAIGUULJ BAIDAG ,IH SONIN,JISHEELEVEL FRANTSUUD GERMANI HIL DOTOR CHULUUT BUS BAIGUULAAD UURSDIIN MEDLEE TOGOOJ BOLOH UU??

1  |  0
KONETS FILM(64.119.24.87) 2025 оны 03 сарын 13

INGEED GOVI CHINI HUJAAJLAADAA,TEND DAN HYATADDUUD BAINA UU GEHEES MONGOL HUN 1 CH BAIHGUI BAINA GESEN UG LDE.TSAGDAA NI HURTEL HYTAD BAIH BOLNO,TEGEED ASUUDAL UUSVEL NUGUU AIHTER OLON MYANGAN HUJAA TANKNUUD EGNEE EGNEEGEEREE OROOD IRNEDE,DARAA NI OYU TOLGOI TEGEED DUUSAA,UGAASAA ZAMIN UUD HUJAAGUI YUM BAIHGUI BOLOOD UDAJ BAINADOO,HOTIHON L MEDEHGUI BOLOHOOS,TEND OCHOOD HESEG BAIHAD UNENDEE MONGOL GEH YUM BAIHGUI DAN HUJAA..

1  |  0
Монгол (66.181.161.33) 2025 оны 03 сарын 13

Энэ алмасаас өөр юм олдохгүй бгаа юмуу

3  |  1
АЛТАЙ(192.82.77.168) 2025 оны 03 сарын 13

Энэ чинь нөгөө сэтгүүлч худалч Алтайн охин шив дээ. Аав нь худлаа ярьж байгаа УИХ-д суугаад, элчингээр нэг ажилаад сураг тасарсан. Энэнээс харваас юу ч гарахгүй

3  |  0
ниссан(103.212.119.9) 2025 оны 03 сарын 13

МАН-н Хэнийх нь Нуудгай юм бол доо

3  |  1
Top