Ачаатай хагас чиргүүлийг татах туршилтын тээврийг эхлүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 01 сарын 02

Олон улсын тээврийн ачаатай хагас чиргүүлийг татах туршилтын тээвэр явуулж эхэллээ. 

Улсын онцгой комисын шийдвэрийн дагуу ОХУ-ын хилийн Хиагт боомтод ирсэн гадаадын тээврийн хэрэгслийг хилийн Алтанбулаг боомтод оруулж, хагас чиргүүлийг нь Улаанбаатар хотруу татах ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, МАТНХолбоо хамтран өнөөдөр гүйцэтгэж байна. 

Тээвэрлэлтийг Монголын ТИР тээврийн компаниудын 23 чирэгч толгойгоор гүйцэтгэхээр цуваа хөдөлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top