Өнөөдөр 2020.08.27. Энэ оны 240 дэх өдөр бөгөөд он дуусахад 126 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 01 минутад мандлаа. 19 цаг 47 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 17 хэм, шөнөдөө 8 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр ОХУ-д Киноны өдөр, Молдавд Тусгаар тогтнолын өдөр, АНУ-д Гадил жимсэнд дурлагсдын өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Америкийн жүжигчин, модель Барбара Бах, кино зураглаач, Оскарын гурван удаагийн шагналт Роберт Ричардсон, Их Британийн рок хөгжимчин Глен Мэтлок, ЗХУ болон Оросын баатар, сансрын нисэгч Сергей Крикалёв, Канад, Америкийн жүжигчин Сара Чок, Америкийн жүжигчин Арон Пол, Украины дуучин, “Eurovision 2016”-гийн ялагч Жамала зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1813 оны энэ өдөр Дрездений тулаанд Наполеон холбоотны армийг ялж байв.
1900 оны энэ өдөр Англид хотуудын хооронд автобус явж эхэлжээ.
1908 оны энэ өдөр Бельгид “Андерлехт” хөл бөмбөгийн клуб байгуулагдав.
1911 оны энэ өдөр Орост “ЦСКА” хөл бөмбөгийн клуб байгуулагджээ.
1946 оны энэ өдөр Прагад Олон улсын оюутны холбоо байгуулагдав.
1955 оны энэ өдөр Гиннессийн номын анхны хэвлэл 198 хуудастайгаар гарчээ.
1978 оны энэ өдөр Иранд улс төрийн намуудыг хориглохоо больсон байна.
1991 оны энэ өдөр Молдав тусгаар тогтнов.
Өнөөдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ гэжээ.
Энэ өдөр морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх, сэтгэлд сэвтэй газар очихыг цээрлэ.
Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )