Өнөөдөр 2020.08.26. Энэ оны 239 дэх өдөр бөгөөд он дуусахад 127 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 01 минутад мандлаа. 19 цаг 47 минутад жаргана.
Улаанбаатарт бороо орно. Өдөртөө 23 хэм, шөнөдөө 11 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр АНУ-д Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн өдөр бол Намибид Баатруудын өдөр, Аргентинд Эв нэгдлийн, Малайзад Тусгаар тогтнолын, Иранд Хөдөлмөрчдийн, Туркт Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ өдөр Их Британийн рок хөгжимчин Жет Блэк, Францын кино найруулагч Барбет Шрёдер, Америкийн жүжигчин Мелисса Маккарти, Оросын дуучин Земфира, Испанийн дуучин Амайя Монтеро, Америкийн жүжигчин Маколей Калкин, Америкийн сагсан бөмбөгч Жэймс Харден зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1939 оны энэ өдөр Югославын Засгийн газар Хорватад автономит эрх олгожээ.
1947 оны энэ өдөр АНУ-ын цэргүүдийг Италийн бүсгүйчүүдтэй хуримлахыг хориглосон хоригийг цуцалж байв.
1952 оны энэ өдөр цоргоны усыг анх фторжуулжээ.
1972 оны энэ өдөр Мюнхенд XX зуны олимп нээлтээ хийв.
1976 оны энэ өдөр Раймон Барр Францын Ерөнхий сайд болжээ.
1982 оны энэ өдөр Аргентинд улс төрийн намын үйл ажиллагааг хориглохоо болив.
Өнөөдөр үс засуулбал нас уртасна гэжээ.
Энэ өдөр тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин угаал үйлдэх, газрын ам бооход тохиромжгүй.
Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )