ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

Өнөөдөр 2020.08.25. Энэ оны 238 дахь өдөр бөгөөд он дуусахад 128 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 01 минутад мандлаа. 19 цаг 47 минутад жаргана.

Улаанбаатарт бороо орно. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 8 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Уругвайд Тусгаар тогтнолын өдөр бол Францад Чөлөөлөх өдөр, Бразилд Цэргийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Жон Сэвиж, Рэйчел Билсон, Блейк Лайвли, найруулагч Тим Бёртон, Их Британийн дуучин Элвис Костелло, Германы топ модель, жүжигчин Клаудиа Шиффер, Шведийн жүжигчин, Алтан бөмбөрцөг болон Эммигийн шагналт Александр Скарсгард зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Бошгыг халах залуучуудын эвлэл буюу МХЗЭ-ийг 17 гишүүнтэйгээр байгуулжээ.

2009 оны наймдугаар сарын 24-27-ны хооронд Тайландын эрхэмсэг дээд гүнж Чакри Сириндхорн Монгол Улсад айлчлав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1960 оны энэ өдөр Ромд Олимпын XVII наадам эхэлжээ.

1972 оны энэ өдөр Хятад улс анх удаагаа НҮБ-ын хориг тавих эрхээ ашиглаж, Бангладешийг тус байгууллагад элсэхийг хориглов.

1973 оны энэ өдөр томографын зургийг анх удаа авчээ.

1991 оны энэ өдөр Беларусь тусгаар тогтнолоо зарлав.

Өнөөдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ гэжээ.

Энэ өдөр луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр худалдаа наймаа хийх, бизнес эхлэх, хүү, сангийн эх татах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчилж авах, урлан бүтээхэд сайн. Харин улааны үйл, мэргэ, морь уралдахад тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top