ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 24

Өнөөдөр 2020.08.24. Энэ оны 237 дахь өдөр бөгөөд он дуусахад 129 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 00 минутад мандлаа. 19 цаг 49 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 7 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Либерид Төрийн далбааны өдөр бол Украинд Тусгаар тогтнолын, Киргизэд Дотоодын цэргийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Бразилын зохиолч Пауло Коэльо, Америкийн жүжигчин Стив Гуттенберг, Чад Майкл Мюррей, Японы кино найруулагч Такаши Миикэ, Австралийн жүжигчин Алекс О’Лафлин, Их Британийн жүжигчин Руперт Гринт, Оросын уран гулгагч Алёна Косторная зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1937 оны энэ өдөр ЗХУ-ын ДХАК-ын орлогч сайд Фриновский Монголд айлчилжээ. Тэрбээр "Японоос Монголыг эзлэх" төлөвлөгөө гэгчийг Дотоод яамны сайд Х.Чойбалсанд гардуулсан байна.

2009 оны энэ өдөр Дугарын Гунгаа “Монгол Улсын Баатар” цол хүртэв.

2009 оны наймдугаар сарын 8.24-нд Тайландын эрхэмсэг дээд гүнж Чакри Сириндхорн Монгол Улсад айлчилжээ.

2012 оны энэ өдөр “Номын баяр”-ын өдрийг тэмдэглэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1991 оны энэ өдөр Украин улс тусгаар тогтнолоо зарлажээ.

1995 оны энэ өдөр “Windows 95” үйлдлийн систем гарав.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна гэжээ.

Энэ өдөр хонь, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өнөөдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал жатгыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад таагүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top