ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 16

Өнөөдөр 2020.06.16. Энэ оны 167 дахь өдөр бөгөөд он дуусахад 198 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 52 минутад мандлаа. 20 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 28 хэм, шөнөдөө 9 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын африк хүүхдүүдийн өдөр. Улс орнуудаас Аргентинд Инженерүүдийн өдөр бол Өмнөд Африкт Залуусын өдөр тохиож байна.

Өнөөдөр Энэтхэгийн жүжигчин Митхун Чакраборти, Панамын боксчин, дэлхийн аварга Роберто Дуран, Оросын хөгжмийн зохиолч, Европын кино академийн шагналт Юрий Ханон, испани гаралтай Германы жүжигчин Даниэл Брюль, Их Британийн дуучин Жон Ньюмен зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1903: “The Ford Motor Company” үүсгэн байгуулагджээ.

Мөн АНУ-д “Пепси-кола” гэх худалдааны маркийг бүртгэв.

1913: Өмнөд Африкийн парламент өнгөт арьстнууд газар өмчлөхийг хоригложээ.

1918: Зөвлөлт Орост цаазын ялыг албан ёсоор сэргээв.

1943: 54 настай Чарли Чаплин 18 настай Уна О’Нилтэй гэрлэжээ. Тэд 30 гаруй жил хамт амьдарч, найман хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн.

Өнөөдөр үс засуулбал жаргал үргэлж ирнэ гэжээ.

Энэ өдөр морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, өглөг өгөх, хишиг дуудуулах, хот, балгадын үйлд сайн. Харин сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулах, бомбын үйл, золиг гаргахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top