Өнөөдөр 2020.06.12. Энэ оны 163 дахь өдөр бөгөөд он дуусахад 202 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа. 20 цаг 51 минутад жаргана.
Улаанбаатар хотод бороо орно. Өдөртөө 14 хэм, шөнөдөө 3 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Бразилд Дурлалт хосуудын өдөр, Парагвайд Энх тайвны өдөр, ОХУ-д Оросын өдөр, Филиппинд Тусгаар тогтнолын өдөр тохиож байна.
Өнөөдөр Бразилын супер модель Адриана Лима, Америкийн модель, жүжигчин Кендра Уилкинсон, Бразилын хөл бөмбөгч Филиппе Коутиньо, Америкийн дуучин Крис Янг, Австралийн хөл бөмбөгч Харри Тэйлор, Канадын жүжигчин Дакота Мортон, Английн гимнастикч Лаура Жонс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:
1897 оны энэ өдөр Карл Элзенер швейцарь армийн хутганы патентыг авчээ.
1920 оны энэ өдөр Панамын суваг нээгдсэн байна.
1945 оны энэ өдөр Францад дайны үеэр хэвлэлд тогтоосон байсан цензурыг цуцалжээ.
1955 оны энэ өдөр Якутад алмаазын анхны том орд нээгдэж байв.
1963 оны энэ өдөр Нью-Йоркт “Клеопатра” киноны нээлт болжээ. Киноны гол дүрд алдарт Элизабет Тэйлор тоглосон билээ.
1991 оны энэ өдөр Борис Ельцин Зөвлөлт Социалист Орос Улсын Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
2000 оны энэ өдөр Чеченийн тэргүүнээр Ахмат Кадыров сонгогдов.
Өнөөдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно гэжээ.
Энэ өдөр морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өнөөдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хүүхэд үрчилж авах, гэр, байшингийн суурь тавихад сайн бол нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцох, цөөрөм байгуулахад таагүй. Хол газар явах гэж байгаа хүмүүс хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )