ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

Өнөөдөр 2020.05.25. Энэ оны 145 дахь өдөр бөгөөд он дуусахад 220 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань наран 05 цаг 02 минутад мандлаа. 20 цаг 36 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, өдөртөө 18 хэм, шөнөдөө 2 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Африк тивийн Эрх чөлөөний өдөр, Олон улсын Алчуурын өдөр бол Аргентинд Тавдугаар сарын хувьсгалын өдөр, Иорданд Тусгаар тогтнолын баяр, ОХУ-д Хэл судлаачдын өдөр, Суданд Хувьсгалын баяр, Туркменистанд Ашхабадын өдөр, Украинд Киев хотын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн кино зохиолч Боб Гейл, ОХУ-ын дуучин Кристина Орбакайте, Германы “Scorpions” хамтлагийн гоцлол дуучин Клаус Майне, Аргентины зохион бүтээгч Аугусто Сикаре, Америкийн жүжигчин Конни Селлекка зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1521 оны энэ өдөр Ромын эзэнт гүрний хаан V Чарльз Мартин Лютерийг тэрс үзэлтэн гэж зарлав.

1833 онд Чили улс Үндсэн хуулиа соёрхон баталж, тусгаар тогтносноо нийтэд тунхаглажээ.

1915 онд Гурван улсын Хиагтын гэрээнд “Их дундад Иргэн улсын Их Жунтан, Их Орос улсын эзэн Император, Гадаад Монголын Богд Жавзундамба хутагт нар нийлэн хэлэлцэж, бүрэн эрх барих тусгай элчин нарыг тус тус томилон гаргахаар болжээ.

1963 онд Этиоп улсын нийслэл Аддис Абеба хотод Африкийн нэгдсэн холбоо байгуулагджээ.

1985 онд Бангладешт халуун орны хуй салхи дэгдсэний улмаас 10 мянга гаруй хүн амиа алджээ.

2009 онд Хойд Солонгос газар дор 20 килотонн хүчтэй цөмийн туршилт хийсэн байна.

2011 оны энэ өдөр Америкт 25 жил үргэлжилсэн алдарт “Опра Уинфри шоу” албан ёсоор эцсийн дугаараа гаргажээ.

Энэ өдөр үс засуулахад сайн, эх баялаг төгөлдөр болно.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Балжиннямтай өдөр.

Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаарай. Танд амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top