ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 30

Өнөөдөр 2020.04.30. Энэ оны 120 дахь өдөр бол он дуусахад 246 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 35 минутад мандлаа. 20 цаг 03 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 29 хэм, шөнөдөө 7 хэмийн дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Барууны христэд итгэгчдийн хувьд Дэлхийн залбирлын өдөр юм. Мөн Олон улсын жазз хөгжмийн өдөр. Улс орнуудаас ОХУ-д Гал командын өдөр бол Гүржид Зэвсэгт хүчний, Мексикт Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.

Энэ өдөр Францын жүжигчин, театрын найруулагч Шарль Берлен, Оросын нэрт дуучин Филипп Киркоров, Андрей Губин, Америкийн жүжигчин Кирстен Данст, рэпер Ллойд Бэнкс, Израилийн жүжигчин, Галь Гадот, Америкийн жүжигчин, дуучин Дианна Агрон зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1994: Хятад болон Монгол Улсын Засгийн газар хооронд улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комиссын гурав дахь удаагийн хуралдаан болжээ. Хуралдаанаар Хятадын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламж нийлүүлэх тухай баримт болон гадаад худалдааны хамрах хүрээ, цаг хугацааг тодотгосон баримт солилцов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1961: ЗХУ цөмийн зэвсэгтэй анхны шумбагч онгоц “К-19”-өө зэвсэглэлд ашиглаж эхэлжээ.

Мөн энэ өдөр Кубын удирдагч Фидель Кастро Лениний энх тайвны шагнал хүртэв.

1993: Европын цөмийн судалгааны байгууллага интернэтийг аюулгүй гэж үзсэн байна.

2013: Нидерланд улс 1849 оноос хойш анх удаагаа хаантай болжээ.

Энэ өдөр үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд үйл хэрэгтээ болгоомжтой хандаарай. Энэ өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, угаал үйлдэх, удирдлагын суудалд суухад сайн. Харин газар хагалах, ус, булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад таагүй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top