Өнөөдөр 2020.04.29. Энэ оны 119 дэх өдөр бол он дуусахад 247 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 37 минутад мандлаа. 20 цаг 02 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 24 хэм, шөнөдөө 7 хэмийн дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн бүжгийн өдөр. Мөн Химийн зэвсгийн улмаас амиа алдагсдыг дурсах өдөр юм. Дэлхийн улс орнуудаас Киргизэд Бишкек хотын өдөр юм.
Энэ өдөр Австрали-Америкийн найруулагч Филлип Нойс, Ирландын жүжигчин Дэниел Майкл Блейк Дэй-Льюис, Америкийн жүжигчин Ума Турман, Мишель Пфайффер, Канадын зохиолч Роберт Жеймс Сойер, Америкийн теннисчин, олимпын аварга Андре Агасси, Францын жүжигчин Давид Белль, Канадын хоккейч Жонатан Тэйвс, Австралийн жүжигчин Кэтрин Лэнгфорд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1912: Дөрвөдийн зүүн гарын дэд чуулганы дарга, засаг төрийн жүн ван Түгээмэл тэргүүтэй хэсэг ноёд Богдод дагаар орох бичиг өргөж, Монгол Улсад албан ёсоор дагаар оржээ. Энэ нь Ховдод манж сайд сууж, Монгол Улсыг заналхийлэн дайтахаар бэлтгэж байх үед баруун хязгаарыг манж сайдаас чөлөөлж, нутаг орноо бүрэн бүтэн болгохоор тэмцэж байсан бүх монголчуудын олсон анхны томоохон ололт байв.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1945: Холбоотнууд Дахау хорих лагерийг чөлөөлжээ.
1965: Пакистан улс долоо дахь удаагаа сансрын хөлөг амжилттай хөөргөв.
1978: Данид цаазын ялыг цуцалжээ.
1982: Хятадын хүн ам тэрбумд хүрчээ.
2011: Их Британийн ханхүү Уиллиам болон Кэйт Миддлтон Вестминстерт хуримласан юм.
Энэ өдөр үс засуулбал өнгө зүс сайжирна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд үйл хэрэгтээ болгоомжтой хандаарай. Энэ өдөр өглөг өгөх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, гэрээ хэлцэл буцаахад сайн. Харин архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхөд таагүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм. Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )