Өнөөдөр 2020.04.28. Энэ оны 118 дахь өдөр бол он дуусахад 248 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 39 минутад мандлаа. 20 цаг 01 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 9 хэмийн дулаан. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын өдөр. Дэлхийн улс орнуудаас Афганистанд Афганы ард түмний ялалтын өдөр бол Барбадост Үндэсний баатруудын, Японд Тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр юм.
Энэ өдөр Зөвлөлт, Оросын эрдэмтэн, төрийн зүтгэлтэн Евгений Адамов, Швед гаралтай Америкийн жүжигчин Энн-Маргрет, Америкийн жүжигчин Жессика Альба, Мэри Макдоннел, Нэнси Ли Гран, Брижит Мойнахан, Францын сансрын нисэгч Леопольд Эйартц, Шведийн хоккейч Никлас Лидстрём, Аргентины хөл бөмбөгч, дасгалжуулагч Диего Симеоне, Испанийн жүжигчин, Оскарын шагналт Пенелопа Круз, Америкийн уран гулгагч, тивийн аварга Тара Кейн зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1944: БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цолыг анх удаагаа олгож байв Тэднээс Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цол олгожээ.
1964: БНМАУ-ын Засгийн газрын дэвшүүлсэн саналыг үндэслэн БНХАУ-ын Монгол дахь тусламжийн ажилчдыг нутагт нь буцаах ажлыг зохион байгуулав.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1945: Италийн удирдагч асан Бенито Муссолини, түүний эхнэр Клара Петаччи нарыг цаазаар авчээ.
1952: Япон-Хятадын энхийн хэлэлцээ батлагдаж, Хятад-Японы хоёрдугаар дайн албан ёсоор дуусав.
1969: Францын Ерөнхийлөгч Шарль де Голь өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзжээ.
1978: Афганистанд төрийн эргэлт дэгдэв.
Энэ өдөр үс засуулбал эд мал арвижна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд үйл хэрэгтээ болгоомжтой хандаарай. Энэ өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд таагүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай юм. Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )