ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Өнөөдөр 2020.04.23. Энэ оны 113 дахь өдөр бол он дуусахад 253 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 48 минутад мандлаа. 19 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 14 хэм, шөнөдөө -7 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн номын өдөр. Мөн Зохиогчийн эрхийн өдөр юм. Түүнчлэн НҮБ-ын Англи хэлний өдөр бол Хятад улсад Тэнгисийн цэргийн өдөр тохиож байна.

Энэ өдөр Финландын Ерөнхий сайд асан Пааво Липпонен, Америкийн зохиолч, сэтгүүлч Кен Аулетта, кино найруулагч Майкл Мур, Австрали, Америкийн жүжигчин Жуди Дэвис, Швед, Ираны дуучин Араш Лабаф, Словакийн теннисчин Даниэла Гантухова, Их Британийн жүжигчин Дев Патель, Их Британийн ханхүү Уильямын хүү, Кембрижийн ханхүү Луи зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1925: “Сонин хэвлэлийн ажлыг сайжруулах тухай” тогтоолын дагуу “Ардын эрх” сониныг “Үнэн” сонин болгон өөрчилжээ.

1964 оны дөрөвдүгээр сарын 23-28-нд БНМАУ-ын Засгийн газрын дэвшүүлсэн саналыг үндэслэн БНХАУ-ын Монгол дахь тусламжийн ажилчдыг нутагт нь буцаах ажлыг зохион байгуулав.

1991: Хятадын төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд БХЯ-ны сайд, хурандаа, генерал Тай Живэйгийн урилгаар Монголын БХЯ-ны сайд, дэслэгч генерал Ш.Жадамба тэргүүтэй МАА-н төлөөлөгчид Хятадад айлчилжээ. Энэ нь ойрын 30 жилд МАА-н өндөр тушаалын хүн анх удаа айлчилсан явдал байв.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1967: Зөвлөлтийн сансрын хөтөлбөрийн хүрээнд ЗХУ-ын Засгийн газар “Союз 1” хөлгийг хөөргөжээ. Сансрын нисэгч Владимир Комаров тойрог замд гарсан байна.

1990: НҮБ-ын 160 дахь гишүүнээр Намиб улс бүртгүүлжээ. Мөн Үндэстнүүдийн холбооны 50 дахь улс болов.

2005: “YouTube”-д анхны дүрс бичлэг тавигджээ.

Энэ өдөр үс засуулбал нас ахар болно гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хулгана жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Энэ өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулахад сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход таагүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм. Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top