
Өнөөдөр 2020.04.22. Энэ оны 112 дахь өдөр бол он дуусахад 254 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 49 минутад мандлаа. 19 цаг 52 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 5 хэм, шөнөдөө -12 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Эх дэлхийн өдөр. Мөн Бразилыг нээсэн өдөр юм. Сербид өнөөдөр Хоморголон устгалтад өртөгсдийг дурсах өдөр тохиож байна.
Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскарын гурван удаагийн шагналт Жек Николсон, найруулагч Жон Уотерс, жүжигчин Жеффри Дин Морган, Шерил Ли, Эмбер Херд, Польшийн Ерөнхий сайд асан Доналд Туск, Италийн жүжигчин, модель Анна Фальки, Бразилын хөл бөмбөгч Кака зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1950: Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди энэ өдөр мэндэлжээ.
1970: В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойг ЗХУ, БНМАУ-д өргөн тэмдэглэв.
1990: МоАХ, МоАН-аас АИХ-ын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлд тулган шаардах бичиг илгээжээ. Уг бичигт “НТГ-г Засгийн газрын ордноос гаргах, МоАН-д байр олгох, Ардын түр хурал байгуулах” тухай шаардсан байжээ.
1998: Засгийн газрыг огцруулав. Гэхдээ М.Энхсайханы тэргүүлсэн Засгийн газар өмч хувьчлал зэрэг реформын шинжтэй томоохон ажлуудыг эхлүүлж чадсан гэдэг.
Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1977: Телефон утасны шугамыг анх удаа шилэн кабелд холбожээ.
2016: Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх “Парисын тунхаг” албан ёсоор хэрэгжиж эхлэв.
Энэ өдөр үс засуулбал эрлэг лугаа учирна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Энэ өдөр хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдаж авах, сахил санваар авахад сайн. Харин хануур төөнүүр хийлгэх, нохой худалдаж авах, архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхөд таагүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай юм. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )