Өнөөдөр 2020.04.21. Энэ оны 111 дэх өдөр бол он дуусахад 255 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 51 минутад мандлаа. 19 цаг 51 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 3 хэм, шөнөдөө -9 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Энэтхэгт Төрийн үйлчилгээний өдөр бол ОХУ-д Автономит эрхтэй улсуудын өдөр, Кенид Мод тарих үндэсний өдөр, Вьетнамд Номын өдөр тохиож байна.
Энэ өдөр Америкийн дуучин, гитарчин, төгөлдөр хуурч Игги Поп, жүжигчин, фото модель Энди Макдауэлл, Их Британийн дуучин Роберт Смит, Мальдивын Ерөнхийлөгч Абдулла Ямин, Шотландын жүжигчин Жеймс Макэвой, Канадын хоккейч Венсан Лекавалье, Украины эстрадын дуучин Анастасия Приходько зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
2013: Африкийн Нигер улсад нөхрийнхөө хүчирхийлэлд байсан гэх Монгол Улсын иргэн С.Энхмаа хоёр хүүхдийн хамт эх орондоо иржээ.
2015: Микроавтобусны үйлчилгээ эрхлэгчид буюу Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны гишүүд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга нараас шинэ микроавтобус авч өгөхийг шаардаж, жагсаал зохион байгуулав.
Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1967: Грект армийн хурандаа Ж.Пападопулосоор удирдуулсан цэргийн бүлэглэл төрийн эргэлт хийжээ. Грек улс долоон жилийн турш цэргийн дэглэмд шилжсэн билээ.
1989: Хятадын шинэчлэлийн төлөө тууштай тэмцэгч, ардчиллын лидер гэгдэх Ху Яаобангийн дурсгалыг хүндэтгэсэн 100 мянган оюутан Тиананьмен талбайд цуглаж, тайван жагсаал хийв.
2019: Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар турт Владимир Зеленский сонгогчдын дийлэнх саналыг авч, ялалт байгуулсан билээ.
Энэ өдөр үс засуулбал сүлд тэнэж одно гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Энэ өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Харин хэрүүл тэмцэл хийхэд таагүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа юм. Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )