Өнөөдөр 2020.04.17. Энэ оны 107 дахь өдөр бол он дуусахад 259 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 59 минутад мандлаа. 19 цаг 45 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 16 хэм, шөнөдөө -1 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Цусны өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр.
Энэ өдөр Английн жүжигчин Оливия Хасси, дуучин, дизайнер Виктория Бекхэм, Их Британийн жүжигчин Шон Бин, Оросын эстрадын дуучин Валерия, Америкийн найруулагч, Оскарын шагналт Адам Маккей, жүжигчин Женнифер Гарнер, Руни Мара, Канадын жүжигчин Жаклин Макиннес Вуд, хөл бөмбөгч Рэйчел Ламарр зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1961 оны энэ өдөр 1955-1958 онд БНМАУ-д ирж ажилласан БНХАУ-ын ес дэх ээлжийн ажилчид нутаг буцжээ.
1983 оны энэ өдөр БНМАУ-ын “Үнэн сонин”-д “Улсын бүрэн эрхийг хүндэтгэх нь хөрш улсуудын зайлшгүй нэг онцлог юм” нэртэй нийтлэл гарав. Уг нийтлэлд БНХАУ болон ЗХУ-ын зөвшилцөөний явцад ЗХУ-ыг БНМАУ-аас цэргээ татахыг шаардсан нь БНМАУ-ын дотоод бодлогод халдсан хэрэг гэж шүүмжилсэн байна.
Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1946 оны энэ өдөр Францын армийн сүүлийн анги нэгтгэл Сири улсаас гарчээ.
1970 оны энэ өдөр задгай сансарт ноцтой гэмтэж, хүмүүсийг түгшээж байсан “Аполло 13” сансрын хөлөг эх дэлхийдээ газардав.
1971 оны энэ өдөр Бүгд найрамдах ардчилсан Бангладеш улс албан ёсоор байгуулагджээ.
1975 оны энэ өдөр Камбожийн иргэний дайн дуусав.
1982 оны энэ өдөр Канад улс үндсэн хуулиараа Төрийн тэргүүнээр Хатан хаан II Элизабетийг тодруулжээ.
Энэ өдөр үс засуулбал нүд бүрэлзэн улцайна гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Энэ өдөр эе эвээ ололцох, гэрээ хэлцэл байгуулах, хамтын хөдөлмөр эхлэх, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, өглөг өгөх, хишиг дуудуулах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин бомбын үйл, гөлөг тэжээхэд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм. Хол газар явах бол хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )