Г.Загдааг НЭГ САР цагдан хорихоор боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Г.Загдааг нэг сарын хугацаанд хорихоор шийдвэрлэлээ.

Шүүхээс прокурорын санал үндэслэлтэй байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх 1.2, 1.3 мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн нэгдэх /Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа нэг сар байна/, хэсэгт тус, тус заасныг удирдлага болгож яллагдагч Г.Загдааг өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс нэг сарын хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Түүнчлэн энэ сарын 11-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад тус тус заасан үндэслэлээр Г.Загдааг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь хууль зүйн үндэстэй байна гэж шүүх үзжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.97.97.142) 2020 оны 04 сарын 13

zuv du humuujeh heregtei muu sainch eh oron chin huuli gej yum bdag oilgoj av? emegtei huniig heleh helehgui ugeer Mgl thagdaa bas heleh helehgui ug helsen hariuthlaga huleeh estoi yadarsan huneer elge toog hiij bolohgui zuv humuujih av

0  |  1
Top