ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 13

Өнөөдөр 2020.04.13. Энэ оны 103 дахь өдөр бол он дуусахад 263 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 06 минутад мандлаа. 19 цаг 39 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 18 хэм, шөнөдөө -1 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Эквадорт Багш нарын өдөр бол Словакт Хилсээр шоронд хоригдогсдын, Чадад Үндэсний өдөр юм.

Өнөөдөр Америкийн хөгжмийн зохиолч Билл Конти, дуучин Эл Грин, жүжигчин Ханна Маркс, Германы хөл бөмбөгч, дасгалжуулагч Руди Фёллер, Оросын шатарчин, дэлхийн 13 удаагийн аварга Гарри Каспаров, Францын жүжигчин, дуучин Жанна Балибар, Оросын уран гулгагч, олимп, дэлхийн аварга Татьяна Навка, Испанийн хөл бөмбөгч Карлес Пуйоль зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1941 оны энэ өдөр Хүнсний үйлдвэрийн яам байгуулагджээ.

1972 оны энэ өдөр Монголын архитекторчдын эвлэлийн анхдугаар их хурал хуралдав.

1993 оны энэ өдөр Монгол Улсад тохиолдсон байгалийн гамшгийг даван туулахад зориулж Хятадын Засгийн газраас нэг сая юанийн яаралтай тусламж үзүүлсэн бол Хятадын Улаан Загалмайн нийгэмлэгээс Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт 10 мянган ам.долларын тусламж үзүүлжээ.

2006 оны энэ өдөр Монгол Улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, Тайванийн эрх баригчдын “Улсыг нэгтгэх хурал”, “Улсын нэгтгэх мөрийн хөтөлбөр”-ийн тухайд БНХАУ-ын Засгийн газрын баримталж буй нэг улс болон эх орноо энх тайвнаар нэгтгэх төрийн бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1941: Зөвлөлт, Японы хооронд үл довтлох гэрээ байгуулжээ.

1967: “The Rolling Stones” хамтлаг “төмөр хөшигний цаана” анх удаагаа Варшавт тоглов.

Энэ өдөр үс засуулбал өвчин ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр эм, эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчилж авахад таатай. Харин нүүдэл суудал, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөхөд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top