Баянгол дүүргийн намын хороо шилдгийн шилдгээр шалгарлаа

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Энэ жил Монгол Ардын Намын түүхт 99 жилийн ой тохиож байна. Монгол Ардын нам жил бүрийн “Эх орончдын баярын өдөр”-ийг тохиолдуулан аймаг, нийслэлийн намын байгууллагуудынхаа үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай.

Энэ жилийн шилдгийн шилдэг намын байгууллагаар Баянгол дүүргийн намын хороо шалгарлаа.  

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр шилдгээр шалгарсан Баянгол дүүргийн намын хорооны хамт олныг хүлээн авч, тус намын хорооны дарга Ж.Ганбаатар, дэд дарга Б.Сэмжидмаа нарт шилжин явах цом, батламж, мөнгөн шагналыг гардуулсан юм.

Баянгол дүүргийн намын хороо шилдгийн шилдэг намын байгууллагаар шалгарсан нь дүүргийн намын хороод дундаа анхдагч нь болж байгааг Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ үеэр онцлов. Мөн Ж.Ганбаатар даргаар ахлуулсан Баянгол дүүргийн намын хороо, тэргүүлэгчид, намын хорооны гишүүдэд намын дарга, гишүүд дэмжигчдийн нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүссэн юм.

Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хороо МАН-ын XXVIII Их хурлаар шинэчлэн баталсан намын дүрмийн дагуу намын анхан шатны байгууллагын шинэчилсэн бүтцийг манлайлан зохион байгуулж, 23 үүртэй байсныг 23 хорооны намын хороо, 106 үүртэй болгон өргөтгөсөн. Мөн намын гишүүдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан нь шилдгийн шилдгээр шалгарах гол үзүүлэлт болсон байна. Өнгөрсөн онд үйл ажиллагаагаа өргөтгөж, гишүүд дэмжигчидтэйгээ илүү ойр ажиллах үүднээс Баянгол дүүрэг намын хорооны II байраа ашиглалтад оруулсан.

Түүнчлэн Монгол Ардын Намын “Цахим нам” болох зорилтын хүрээнд Баянгол дүүргийн намын хороо намын гишүүдийн бүртгэлээ 100 хувь цахим болгож бүртгэлжүүлсэн байна.

Баянгол дүүргийн намын хороо нь өнгөрсөн онд бодлогын томоохон ажлуудыг бусад аймаг, дүүргийн намын хороодыг манлайлан амжилттай биелүүлснээс гадна залуучууд эмэгтэйчүүд, оюутнуудад чиглэсэн олон шинэлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

 

 

 
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөрдорж(192.82.74.81) 2020 оны 03 сарын 13

Баяр хүргэе.Намд элсэн гишүүнчлэлээ сэргээмээр байна.

0  |  0
dgdg(64.119.24.178) 2020 оны 03 сарын 10

Хаха ганц ч ялж байгаагүй байж тэгээд шилдэг нам болчихож байгаа юм уу. Эрдэнэ ванд насаараа даруулсан болохоор нь өрөвдөж байгаа юм уу

1  |  0
Зочин (192.82.70.121) 2020 оны 03 сарын 10

Баяр хүргэж ажлын амжилт хүсэн ерөөе

0  |  1
Долгор (202.9.46.207) 2020 оны 03 сарын 10

Баяр хүргэе!Амжилт ерөөеэ!!!

0  |  1
Top