Иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

УИХ дахь ШИНЭ намын зөвлөлөөс иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг нэг удаа татвараас чөлөөлөх болоод ногдол ашиг тараах журмын тухай хуулийн төсөл боловсруулжээ.

Уг хуулийн зорилго нь Монгол Улсын иргэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д эзэмшиж буй 1072 хувьцаагаараа ногдол ашгаа анх удаагаа хүртэх гэж байгаатай холбогдуулан, 2019 оны ногдол ашгийг Хувь хүний орлогын албан татварын хуулиар тогтоосон ногдол ашгаас авах 10 хувийн татвараас чөлөөлөх болоод хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг бүтэн дүнгээр нь хүртээхэд чиглэх аж.

Төсөлд тусгаснаар ногдол ашгийг тараахдаа ҮЦТХТ-ийн бүртгэл дээр тулгуурлах бөгөөд ямар нэгэн хөндлөнгийн зуучлалгүйгээр арилжааны банкных нь дансанд шууд шилжүүлнэ. Брокерын компанид данстай иргэд брокерын дансаараа ногдол ашгаа авч болох бөгөөд ингэхдээ хувьцааны ашгаа брокерын компаниар дамжуулан авах хүсэлтээ ҮЦТХТ-д гаргана. Хүсэлт гаргаагүй тохиолдолд ҮЦТХТ-өөс ногдол ашгийг хувьцаа эзэмшигчийн дансанд шууд шилжүүлнэ. Харин насанд хүрээгүй хүүхэд болоод арилжааны банкны дансгүй иргэдийн ногдол ашгийг эцэг, эх, асран хамгаалагч нь хариуцна гэж заасан байна.

Засгийн газраас 2019 оны ногдол ашгийг нэгж хувьцаанд 90 төгрөг байхаар тогтоосон бөгөөд үүн дээр ноогдол ашгийн татвар, үнэт цаасны компанийн зуучлалын хураамж, шимтгэлийг тооцвол хувьцаа эзэмшигч ногдол ашгийнхаа 52-77 хувийг л гар дээрээ авахаар байгаа юм. Иймд ногдол ашгийг тараах журам гаргаж хуулиар зохицуулснаар шаардлагагүй дундын зуучлалыг зогсоож, ноогдол ашгийг иргэдэд аль болох бүрэн бүтнээр нь, хүндрэлгүйгээр шууд хүртээх ач холбогдолтой юм гэж ШИНЭ намын зөвлөл үзэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.187.227) 2020 оны 03 сарын 09

YUM BOLGON DEER 1 UDAA TEGLEKH MEGLEKH GEKHEE BOLIOCHEE , DANDAA NEG POPORSN YUM SEDEKH YUM , DURAKUUD , KHUULI DURMEEREE L YAWAACH DEE , NAAD ULS ORON CHINI ZAMBARAAGAA ALDAJ , IRGED NI BELENCHLEKH SETGELGEENEESEE SALAKHGUY NI EE

0  |  1
Top