ШИНЭ намаас “Эрдэнэс Тавантолгой” ХХК IPO гаргах нь харалган шийдвэр гэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

УИХ дахь ШИНЭ намын зөвлөл ээлжит хуралдаанаараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, онцгой дэглэмийн үеийн арга хэмжээ, зөрчлийг шийдвэрлэх болон үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдуулан цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл сонссон байна. Энэ талаар ШИНЭ намын дарга Ж.Батзандан “Хэдхэн сарын өмнө бид “Эрдэнэт” үйлдвэр Монголдоо, монголчууддаа эргэн ирлээ гэж баярлаж байсан. УИХ болон Засгийн газраас холбогдох шийдвэрүүдийг гаргасан. “Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онц байдлыг далимдуулан гаргасан хууль бус шийдвэрүүдийг судлах ажлын хэсгийг ШИНЭ намын зөвлөлийн дэргэд байгууллаа. Үеийн үед тус үйлдвэрийг дээрэмдэх оролдлого гарч байсныг бид мэднэ. Ирэх долоо хоногт бид газар дээр нь очиж ажиллана” хэмээн мэдэгдлээ.

Зөвлөлийн хурлаар мөн “Эрдэнэс Таван толгой” ХК-д IPO хийх шаардлагатай эсэх асуудлыг авч хэлэлцжээ. “Эрдэнэс-Таван толгой” компани нь 2018 онд улсад 510 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэн нийт 720 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. 2019 онд улсын төсөвт 665 тэрбум татвараар төвлөрүүлж 1.1 их наяд гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар манай улсын тэргүүлэгч компаний нэг болохоо харуулсан болохыг хурлын үеэр холбогдох мэргэжилтнүүд танилцуулсан байна. Тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг нь энэ жил урьдчилсан тооцоогоор ойролцоогоор 92 төгрөг, 1072 хувьцаа эзэмшигчид ногдох ашиг нь 98624 төгрөг байгаа нь өнгөрсөн жилийнхээс даруй 53 хувиар өссөн үзүүлэлт аж. 2018 онд олсон ашгаа өөрийн дэд бүтэцдээ хөрөнгө оруулалт хийхэд зарцуулсан нь компанийн үнэлгээг өсгөсөн. Компанийн санхүүгийн тайлангаас харахад, татварын өмнөх ашиг өндөр, зарлага/орлогын харьцаа 34 хувь, 24 хувь, жилдээ 1.6-1.8 их наяд төгрөгийг татвар болон ногдол ашиг хэлбэрээр улсад оруулж байна. Дээр нь асар их нөөцтэй, зах зээлдээ ойрхон байрлалтай, маш бага зардал гаргаж, ашгийн өндөр өгөөжтэй ажилладаг, хамгийн гол нь өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах бүрэн боломжтой гээд олон давуу тал бүхий энэ компанийн хувьцааны 30 хувийг олон улсын бирж дээр зарж, IPO хийнэ гэдэг нь харалган шийдвэр гэж ШИНЭ намын зөвлөл үзжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.251.106.72) 2020 оны 02 сарын 04

Saikhan bilegt bayaralaa l gej helii dee. uhej baisan nobshnuud huniig olood irsen yumiig aytaihan yum bolgochihoj chadahgui alaltsaad l bj bh yum aa.

0  |  0
1072 Ш ХУВЬЦАА (103.9.90.98) 2020 оны 02 сарын 03

иргэд цагаан сараас өмнө этт 1072 ш хувьцааны ногдол ашиг нэхэж байна. ШИНЭ НАМДАА БАЯРЛАЛАА. ҮНДСЭН ХУУЛИНД ЗААСАН АРД ТҮМЭН БАЯЛГААС ХҮРТЭХ ЭРХ ЦААСАН ДЭЭР Л БАЙНА. ҮНДСЭН ХУУЛИНД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН Ч ИРГЭД НЭГЧ ТӨГРӨГИЙГ АШИГ ХҮРТСЭНГҮЙ. ЭТТ 1072 Ш ХУВЬЦАА БОЛ 2.5 САЯ ИРГЭНИЙ ӨМЧ ЮМ. ТӨР ЭТТ НИЙЛЭЭД ИРГЭДИЙН ӨМЧИЙГ ДЭЭРЭМДЭЖ БАЙНА. ИРГЭДИЙН ГАРТ ОЧИХ 1072 Ш ХУВЦЬААНЫ 54 ТЭРБУМ АЛГА БОЛСОН. ЭНЭ НОГДОЛ АШГИЙН МӨНГИЙГ ЦАГААН САРААС ӨМНӨ ЭТТ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД ТАРААХГҮЙ БОЛ 2.5 САЯ ХУВЦЬАА ЭЗЭМШИГЧ ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ НЭХЭЖ БОСОХ ЦАГ БОЛСОН.

0  |  0
Top