Европын холбоо царайгаар таних технологийг хориглолоо

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 01 сарын 20

Европын холбооны зөвлөлийн ээлжит хуралдаанаар царайгаар таних технологи ашиглахыг таван жилийн хугацаанд хориглох шийдвэр гаргалаа.

Ингэснээр Европын холбооны гишүүн улс орнуудын аюулгүйн алба болон бусад судалгааны байгууллага царайгаар таних технологийг хөгжүүлэхгүй болж байгаа юм. Харин хууль хүчний байгууллага болон цагдаагийн газар Европын холбооны гаргасан зөвлөмжийн дагуу хязгаарлагдмал хүрээнд ашиглах аж.

Таван жилийн хугацаанд Европын холбооны зөвлөлөөс аюулгүй ажиллагааны санал зэргийг боловсруулж эцэслэх юм. Гэвч Европын хиймэл оюун болон их өгөгдөл зэргийг хөгжүүлэгч компаниуд энэ шийдвэрийг эрс шүүмжилж байгаа билээ.

Европ тив дотооддоо ийм зохицуулалт хийж байгаа нь өмнөд ази, тэр дундаа БНХАУ-ын хиймэл оюун, царайгаар таних технологийн хөгжилд хэдэн шат хоцрох үйлдэл гэдгийг технологийн мэргэжилтнүүд үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top