ОЛОН ӨНГӨ: Олон ширээтэй нутаг

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 25

Дорноговь аймгийн Алтанширээ сум бол эртнээсээ бичгийн их мэргэд, авьяас нь гэрэлтсэн хүмүүсээр дүүрэн нутаг. Энэ ч утгаараа 13 эрднийн ширээтэй. Энэ ширээ бүрийг бичгийн их мэргэд эзэгнэн төрсөн гэдэгт эргэлзэх юун.  Тухайлбал,

1. Хөх усан ширээ

2. Хөвийн ширээ

3. Цагаан ширээ

4. Замын ширээ

5. Дэнгийн ширээ

6. Булангийн ширээ

7. Бутын ширээ

8. Сайн усан ширээ

9. Онийн ширээ

10. Алтанширээ буюу Дуутын ухаа

11. Хүрэн ширээ

12. Хар чулуутын ширээ

13. Баруун ширээ  гэсэн ширээ бий. Энэ бүх ширээг Монгол Улсдаа нэр зүстэй уран бүтээлчид эзэгнэнхэн төрсөн гэхээр бахархмаар. Тухайлбал, Соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамъян, Шагдарсүрэнгийн Гүрбазар, Авидын Шартолгой, Байлдааны гавьяаны улаан тугийн болон цэргийн гавьяаны одонт Хандын Цэдэвдорж, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Шатарын Энхбаяр, дугуйн спортын мастер, зохиолч Маамын Чулуун, яруу найрагч Дамдины Батчулуун, Сэр-Одын шагналт яруу найрагч Бямбаагийн Лхагвадорж, Сэрдамбын Боргил, МҮЧЗЭ-ийн шагналт яруу найрагч Эрдэнэбатын Анхбаяр, Цэвээний Элдэв-Очир, Ерөөлч магтаалчдын улсын уралдааны тэргүүн шагналт, ерөөлч магтаалч Тогоочийн Сансандорж, Цэвэлмаагийн Лайханжав, уран бүтээлч Базарын Сугардорж, ар халхын алдарт дуучин Түдэвийн Загд, хөгжмийн зохиолч Готовцэрэнгийн Батхуяг тэргүүтэй хорь гаруй Соёлын тэргүүний ажилтантай сум. Ингээд бодвол дээрх 13 ширээ тус бүр дээр цөөнгүй уран бүтээлч мэндэлжээ. Ингэж бодохоор миний нутаг бол аргагүй бурхад төрүүлдэг нутаг юм.

Б.Догмид

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top