ЗӨВЛӨМЖ | Нийтийн цэнэглэгчид USB холболтоор гар утсаа цэнэглэж болохгүй

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 11 сарын 16

Онгоцны буудал, аливаа албан газарт нийтийн цэнэглэгчид USB холболтоор гар утсаа цэнэглэх нь хувийн мэдээллээ алдах шалтгаан болдог тул аль болох цэнэглэхгүй байхыг технологийн мэргэжилтнүүд анхааруулжээ. АНУ-ын Массачусетийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд судалгаа хийхэд нийтийн цэнэглэгийн USB оролтоор дамжуулан залилан хийх магадлал өндөр болох нь тогтоогджээ.

АНУ-ын Лос Анжелес хотын цагдаагийн газар иргэддээ энэ талаар анхааруулж эхэлсэн байна. Сүүлийн үед нийтийн цэнэглэгчид суурилсан элдэв хакер, цахим залилан нэмэгдэх болсон тул ийнхүү анхааруулж байна. Английн болон Америкийн мэргэжилтнүүд энэ талаар иргэддээ анхааруулаад эхэлжээ.

Нийтийн цэнэглэгчид USB холболтоор гар утсаа цэнэглэсэн тохиолдолд банкны болон бусад мэдээллээ хялбархан алдах боломжтой аж. Тиймээс аль болох цахилгаан оролттой цэнэглэгчээр гар утсаа цэнэглэж байхыг зөвлөж байна.

Дэлхий даяар сүүлийн гурван жилийн дотор android, iOS үйлдллийн системтэй гар утас хэрэглэгчид мэдээллээ алдах тохиолдолд 40 гаруй хувиар нэмэгдсэний дийлэнхийг нийтийн цэнэглэгчид цэнэглэсэн гар утаснууд эзэлж буй аж. Ази тивийн Япон, Өмнөд Солонгос, Индонез зэрэг улсууд нийтийн цэнэглэгчид USB холболтоор цэнэглэхдээ болгоомжтой байхыг иргэддээ сануулаад байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
wow(202.179.25.138) 2020 оны 04 сарын 07

harin tiin usvuriin naiz ohin ni nuuts ah naiz zaluutai shaaltsjaagaa bichleg zurag ni tsatsagdval yaahiin tee

0  |  0
matilda(197.234.221.105) 2019 оны 11 сарын 22

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top