"Гүнээс гүнд"-ийн тухай ярилцъя

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

Уран бүтээлч Ж.Мөнхцэцэгийн “Гүнээс гүнд” бие даасан үзэсгэлэн гарч байгаатай холбогдуулан "Гүнээс гүнд"-ийн тухай ярилцъя нээлттэй хэлэлцүүлгийг маргааш /2019.10.26/ 16:00-18:00 цагийн хооронд "Art Space 976" галерей дээр зохион байгуулах гэж байна. 

Хэлэлцүүлэгт уран бүтээлч Ж.Мөнхцэцэг оролцох ба урлаг судлаач, чөлөөт уран бүтээлч М.Батзориг болон "Тагтаа Паблишинг" ХХК-ийг үүсгэн байгуулагч, орчуулагч Ж.Тэгшзаяа, нар хэлэлцүүлгийг хөтлөх юм.

Өмнөх “Гэрэл сүүдрийн хүүрнэл” буюу Монголын контемпорари урлаг VI үзэсгэлэнгийн хаалтыг тохиолдуулан, үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн уран бүтээлчид болох Ж.Мөнхцэцэг, Б.Бат-эрдэнэ нартай урлаг, уран бүтээл, уран бүтээлчийн дотоод ертөнцийн тухай нээлттэй хэлэлцүүлгийг орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан хөтлөн явуулсан билээ. 

Хэлэлцүүлгийн  тасалбарыг "Art Space 976" галерей дээрээс авах боломжтой. 

 


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top