М.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Хүйтэн дайны төгсгөл ЗХУ болон Барууны хувьд нийтийн ялалтаар дууссан гэж ЗХУ-ын Ерөнхийлөгч асан Михаил Горбачёв үзэж байна. “Гэхдээ Барууны улстөрчид, ялангуяа АНУ өөрсдийгөө ялагч гэж зарласан” гэж Горбачёв хэлжээ. “Хаа сайгүй ингэж ярьсан. Ингэхэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч тэдний араас дагасан. Хүйтэн дайн, зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг зогсоохын тулд маш их зүйл хийсэн оросууд үүнийг хэрхэн хүлээж авахыг тэд бодоогүй” гэж Горбачёв “Welt am Sonntag” сонинд ярьсан байна.

Тэрбээр Барууны орнууд энэ нь ОХУ-тай харилцаа, бодлогод нь яаж нөлөөлөхийг бодолцоогүй гээд “Барууныхан одоо юу ч хийж болно гэж бодож байна. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн хориггүйгээр хүч хэрэглэж, олон улсын гэрээ хэлэлцээг зөрчиж болно гэж бодсон” гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь хүйтэн дайны нөхцөл байдалд хүрч болзошгүй эсэх асуултад “Энэ нь Орост хамгийн бага нөлөөлнө” гэсэн билээ. Путин түүнчлэн дэлхийн аюулгүй байдлын төлөө хүйтэн дайны зарчмаас татгалзахыг уриалжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.16.47) 2019 оны 10 сарын 22

хамгийн буруутан бол Горбачев

0  |  0
Top