Номд дурлагч хэн бүхэн Сүхбаатарын талбайг зориорой

2019 оны 09 сарын 14

Номд дурлагч олон "Номын баяр"-аа тэмдэглэн өнөөдөр /2019.09.14/ Сүхбаатарын талбайд хуран чуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу “Номын баярын өдөр”-ийг 8 дахь жилдээ тэмдэглэж байгаа юм. Өдгөө энэхүү арга хэмжээ нь ном зохиогч, ном хэвлэгч, ном худалдагч, номын санч, ном уншигч хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болж хүрээгээ тэлэн, улс орон даяар нэгэн уриан дор тэмдэглэдэг болжээ.

Үндэсний хэмжээний номын баяраар нийт аймаг, нийслэлийн номын сангууд, хэвлэн нийтлэгчид, хэвлэлийн газар, зохиолч, яруу найрагчид, ном, эрдмийг сурталчилж түгээн дэлгэрүүлдэг олон байгууллага, уншигчид  нэгэн дор цуглан номоо солилцож, номоо бэлэглэж, ном хаялцаж, номоо таниулдаг сайхан уламжлал тогтоод байна.

Номын баярын арга хэмжээ маргааш мөн үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
trtr(202.9.43.236) 2019 оны 09 сарын 17

nomond

0  |  0
trtr(202.9.43.236) 2019 оны 09 сарын 17

nomond

0  |  0
trtr(202.9.43.236) 2019 оны 09 сарын 17

nomond

0  |  0
trtr(202.9.43.236) 2019 оны 09 сарын 17

nomond

0  |  0
Top