Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж эхэлсэн түүхт 85 жилийн ой тохиож байна.
1930-аад оны үе. “Засгийн газрын барилга”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн”, “Ленин клуб” хэмээн нэрлэгдэж, тухайн үедээ Улаанбаатар хотын өнгө үзэмжийн илэрхийлэл, төрх болж байсан хэдэн байшингийн үүдэнд хэсэг залуус нэгэн сонин зүйлийг байрлуулахаар шамдаж, тэрхүү хачирхалтай зүйл оройн 19:00 цагийн үед гэнэт "ярьж" эхэлснээр агаарын цэнхэр долгионыг эзэмшигч Монголын радиогийн түүхийн хуудас бичигдэж эхэлсэн түүхтэй юм.
1931 оноос эхлэн Улс орныг радиожуулах, радио нэвтрүүлгийг материал техникийн баазаар хангахад улс, хоршоолол, олон нийтийн төв байгууллагуудаас хувь нийлүүлсэн “Монгол радио” хэмээх хоршоо байгуулагджээ. Эдгээр түүхэн үйл явдлаас хойш эдүгээ 85 жилийг ардаа орхиод байна.
Агаарын цэнхэр долгионыг "араажив" гээчээр эзэгнэдэг Монголын радиогийн үе, үеийн уран бүтээлчид, эрхэм сонсогчид та бүхэнд энэ түүхэн ойн өдрийн баярын мэндийг хүргэе.
Монголын өглөө "Монголын радио"-оос эхэлдэг.

Сэтгэгдэл ( 2 )
Зурвасхан ч гэсэн энэ ”том айл”-ын өнөр гэр бүлд багтаж, ”их гэр”-ээс өрх тусгаарласан УБ хотын ”Дөрвөн уул” радиотой хувь зохиол хуваалцаж явсаны хувьд арааживын үе үеийнхэнтэйгээ хамт баярлаж суугаагаа илэрхийлж, та бүхэндээ сайны ерөөлийг хурайлан сэтгэлийн хадаг өргөе!
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913