"Кимбаб Чонгүг" солонгос хоолны газрыг албадан хаахаар болжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 28

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Кимбаб Чонгүг" солонгос хоолны газрын үйл ажиллагааг албадан зогсоохоор болжээ. Яг одоо мэргэжлийн хяналт болон холбогдох албаны хүмүүс тус хоолны газрын үйл ажиллагааг зогсоох шаардлага хүргүүлэн, газар дээр нь ажиллаж байна. Албаны хүний ярьснаар тус газарт зөрчлөө арилгах шаардлагыг удаа дараа өгсөн ч эрүүл ахуйн болон үйлчилгээний зөрчлөө арилгалгүй, өнөөдрийг хүрчээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top