Халамжаа барьж дийлэхгүй Н.Амаржин

Ж.Сондор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 27

"UB Comedy" клубын шилдэг комедианы нэг Н.Амаржин "Авьяаслаг монголчууд" шоунд оролцсоноороо олонд илүүтэй танигдсан. Өдгөө бууриа сэлгэн "Comedy Lab" клубт харьяалагдаж байгаа комедиан залуу тун ч халамжтай нэгэн ажээ. 

Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон "XMF"-д эхнэрийн хамт тухалсан тэрбээр хайртай гэргийгээ халамжлан зогсоо нь манай дуранд буужээ. Сэрүүн өдөр байсныг ч хэлэх үү, Н.Амаржин авааль гэргийгээсээ алхам ч холдохгүйн дээр халамжаа барьж дийлэхгүй харагдана лээ. Эрчүүд ийм л байх хэрэгтэй шүү дээ. 

Түүний үзэсгэлэнт гэргийг Г. Танан гэдэг. Хосууд нэг охинтой бөгөөд одоогоор өөрсдийн "Universal" сургалтын төвд багшилдаг. Саяхан нижгэр хурим хийж, аз жаргалтай гэр бүлийн тоог нэгээр нэмсэн хосуудад сайн сайхныг хүсье. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
O.Bayr tseseg(202.126.89.159) 2019 оны 09 сарын 02

Saihan l hosuud bna nasan tursh az jargaltai amidrag

0  |  0
Я (103.57.95.56) 2020 оны 05 сарын 09

тунтгэр хар нохорт томдсон хуухэн бн

2  |  6
Top