ДОРНЫН ЗУРХАЙ: Байшингийн суурь тавихад сайн

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 02

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН 

НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР

2019.06.02 

Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 04.57-20.40
Билгийн тооллын 29 
Барилдлага: Арвидах 
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй 
Суудал: Мод
Аргын тооллын 6 сарын 2, Адъяа гараг. Билгийн тооллын 29, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top