Хүүхдийн баяраар бяцхан үрсдээ амттан бус НОМ бэлэглээрэй!

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 28

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-ны өдрийг угтан Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит "Улаанбаатар хотын нийтийн төв номын сан"-гийн хамт олон эцэг эх, хүүхдийн хүмүүжилд нэмэр болохуйц "Бяцхан хайгуулчид" номын өдөрлөг, зохиолчийн гарын үсэгтэй хямдралтай номын худалдааг зохион байгуулахаар болжээ.

Тус арга хэмжээ нь тавдугаар сарын 31-ний 10:00-18:00 цагийн хооронд "Улаанбаатар хотын номын сан"-гийн гадна талбайд болох бөгөөд өдөрлөгийн үеэр урлагийн үзүүлбэрүүд, гэр бүлийн хөгжөөнт уралдаан, тэмцээнүүд зохиогдох юм.

Өдөрлөгийн тухайд: Бидний сайн мэдэх хүүхдийн зохиолч Д.Давааням, Н.Мандал, О.Сундуй, Ш.Энхбаяр, Д.Далхжав, З.Ядмаа Э.Амарзаяа болон зохиолч Б.Шүүдэрцэцэг нар арга хэмжээнд зочноор оролцохоос гадна "Интерном", "Монсудар", "Азхур", "Мажестик", "Сэлэнгэ пресс", "Мирном", "Book zone kids", "Ganuna publishing", "Empathy" зэрэг ном хэвлэлийн салбарын тэргүүлэгчид цугларч, хямдралтай номын худалдааг явуулна. 

Нэгэн өдрийг гэр бүлээрээ хөгжилтэй, адал явдалтай, номтой өнгөрүүлж яагаад болохгүй гэж? Та хүүхдэдээ элдэв төрлийн амттан бус оюуны их хөрөнгө оруулалт болох номыг бэлэг болгоорой. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top