ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 15

Өнөөдөр 2019.04.15. Монгол эх оронд маань нар 06 цаг 04 минутад мандлаа. Улаанбаатар хотод 16 градус, үүлшинэ.

Өнөөдөр Дэлхийн дүрслэх урлагийн өдөр. Мөн Соёлын олон талт байдлыг дэмжих олон улсын өдөр. Хойд Солонгост Нарны өдөр буюу Ким Ил Суны мэндэлсэн өдөр бол АНУ-д Жэйки Робинсоны өдөр тохиож байна.

Энэ өдөр Монголын бичгийн их хүмүүн Ванчинбалын Инжинаашийн мэндэлсэн өдөр. Тэрээр 1837 онд мэндэлж, 1892 онд насан эцэслэсэн билээ. Тэгвэл энэ өдөр дэлхий дахинд Оросын нэрт дуучин Алла Пугачёва, “Ногоон зурвас”, “Амьд үхдэл” цувралын од Жэффри ДеМанн, “Стив Жобс”, “Ярилцлага” зэрэг киноны од, Канадын жүжигчин Сет Рожен, Оросын нэрт хоккейчин Илья Ковальчук, “Харри Поттер” киноны од, Их Британийн жүжигчин Эмма Ватсон зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлуудаас дурдвал:

  • 1395 оны энэ өдөр Монгол Ил хаант улсын хаан Төмөрийн цэрэг Алтан ордоны улсын хаан Тохтамишийг Терекийн тулаанд буулган авав. Төмөр хаан эзлэн авсан нутагтаа өөрийн захиргаанд байх захирагчийг томилон нутаг буцжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

  • 1912 оны энэ өдөр тухайн цаг үеийнхээ хамгийн том, хэзээ ч сөнөшгүй гэгдэж байсан Их Британийн зорчигч тээврийн “Титаник” хөлөг онгоц Хойд Атлантын тэнгист мөсөн уул мөргөв. Хөлөг хоёр цаг дөчин минутын дараа бүрэн живжээ. Аврах завь, хантааз хангалтгүй байснаас болж зорчиж явсан 2227 хүнээс ердөө 710 нь л аврагдаж чадсан юм.
  • 1923 оны энэ өдөр Чихрийн шижин өвчтэй хүмүүст инсулинийг анх удаа ашиглаж эхэлжээ.
  • 1924 оны энэ өдөр Дэлхийн түүхэн дэх хамгийн анхны автозамын сүлжээний газрын зургийг Рэнд МакНелли зохиожээ.
  • 1989 оны энэ өдөр Хятадын ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж байсан Ху Яаобанг алагдсаны дараа Тианьанмень талбайн бослого Бээжин хотноо эхлэв.

Өнөөдөр үс засуулбал эрхтэн хурц болно. Бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр гэр, байшингийн суурь тавих, ан гөрөө хийхэд сайн бол хэрүүл тэмцэл хийхийг цээрлэ. Хол газар явах гэж байгаа бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top