Шилдэг график дизайнеруудын "BMA X Typomania" үзэсгэлэн нээлтээ хийлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 12

"БМА Тайпографик" нэгдлийн уран бүтээлч дизайнерууд "Дэлхийн дизайны өдөр"-ийг тохиолдуулан "Типоманиа" фестивалийг 7 дахь жилдээ зохион байгуулж байна.  ОХУ-ын Москва хотоос эхлэн Улан-Үд хотноо үргэлжилсэн энэ жилийн "Типоманиа" үзэсгэлэнд Монголын орчин цагийн график дизайны салбарыг төлөөлөн "Бид Монгол агуулга" сэдвийн дор уран бүтээлчид нэгдэн 30 гаруй бүтээлээр амжилттай оролцоод ирсэн юм.

Тэгвэл "Бид Монгол агуулга" 2018 оны шинэ бүтээлүүдийг Монголын уран зургийн галерейд дөрөвдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд дэлгэж байна. Үзэсгэлэнгээс:

 

  • "Типоманиа" фестивалийн Олон улсын дизайнеруудын 200 гаруй зурагт хуудас, тэдгээр бүтээлүүдийн эх хэвлэлүүдийг үзэх,
  • "Типаманиа" фестивалийг үндэслэгч Александр Васин бол ОХУ-ын орчин үеийн шилдэг дизайнерууд, "Bang bang education"ийн хамтын бүтээл болох "Дизайны 100 жил" баримтад кино албан ёсны эрхтэйгээр үзэх,
  • Монголын график дизайнеруудын лекц, илтгэлийг сонсох,
  • Монголын Тайпочидтой хамтран WorkShop хийж, бичиг үсэг, бийр цаастай нөхөрлөх,
  • Монголын график дизайны салбарын тухай чөлөөт ярилцлага хийх,
  • "Типоманиа" фестивалийн тухай мэдээлэл авах зэрэг өргөн боломжтой юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top