Өнөөдөр 2019.04.12. Монгол эх оронд маань нар 06 цаг 10 минутад мандлаа. Улаанбаатар хотод 4 градус, ялимгүй хуртай.
Өнөөдөр Боливт Хүүхдийн өдөр.
Энэ өдөр “Алтан Бөмбөрцөг” наадмын гурван удаагийн шагналт жүжигчин Клэйр Дэйнс, телевизийн алдарт “Хаус” цувралын од, жүжигчин Женнифер Моррисон, Олимп болон Европын аварга, Оросын гүйлтийн тамирчин Юрий Борзаковский, Аргентины хөлбөмбөгч Николас Бурдиссо, Бразилын хөлбөмбөгч Луис Адриано зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:
Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:
Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр мэлхийн ордныхон амар тайвныг мэдрэх бол хумхынхан хайртай хүмүүстэйгээ ойлголцоно. Харин ихрийн ордныхон хэт онгироо байх хэрэггүй гэж өрнийн зурхайд өгүүлжээ.
Өнөөдөр үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ. Хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Энэ өдөр гэмтнийг шийтгэх, мал сургах болон аж ахуйн үйлд сайн. Харин газар хагалах, хиншүү хярвас гаргахад муу. Хол газар явах гэж байгаа бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )
Өглөөний мэнд. Баярлалаа.