ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 11

Өнөөдөр 2019.04.11. Монгол эх оронд маань нар 06 цаг 12 минутад мандлаа. Улаанбаатар хотод 10 градус, үүлшинэ.

Өнөөдөр Паркинсоны өвчинтэй тэмцэх олон улсын өдөр.

Энэ өдөр Олимпийн аварга, хүрэл медальт, Зөвлөлтийн гүйлтийн тамирчин Людмила Кондратьева, Олимпийн аварга, мөнгөн медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга Канадын чөлөөт цаначин Женнифер Хайл, Испанийн хөлбөмбөгч Тиаго Алкантара зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:

  • 1241 оны энэ өдөр Бат хаан, Сүбээдэй баатар нар Унгарын Бела IV вангийн удирдсан Европын нэгдсэн армийн 65 мянган цэргийг бут цохижээ.
  • 1924 оны энэ өдөр Уурын тэрэгний хэрэг эрхлэх газрыг байгуулав.
  • 2006 оны энэ өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотын гаалийн албанаас мэдээлснээр, тухайн жилийн нэгдүгээр улиралд Эрээн боомт хотоор дамжуулан Монгол Улсаас 56475.77 тонн нүүрс импортолсон нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болов.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

  • 1957 оны энэ өдөр Их Британичууд Сингапурын автономит эрхийг хүлээн зөвшөөрчээ.
  • 1970 оны энэ өдөр АНУ-ын сансрын “Аполло 13” хөлөг хөөрөв.
  • 2006 оны энэ өдөр Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад улсынхаа хэмжээнд ураныг амжилттай хөгжүүлж байгаагаа олон улсад зарлажээ.

Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр загасны ордныхон тун амжилттай байна. Тэгвэл нумынхан хэт ачаалалтай ажиллаад хэрэггүй, хилэнцийнхэн харин бүх хүчээ дайчлан амжилтад хүрнэ гэж өрнийн зурхайд буужээ.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна. Морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь жилтнүүд аливаад хянамгай хандаарай. Энэ өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэ. Харин өглөг өгөх, даллага авахуулахад сайн гэж өрнийн зурхайд буужээ. Хол газар явах гэж байгаа бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг. Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

ВИДЕО ХУВИЛБАР:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top