Энэ сарын 25-нд Энэтхэгийн Дхарамсалад Дээрхийн гэгээнтэн Далай лам Монголын төлөөлөгчидтэй уулзлаа. Манай улсаас эрдэмтэн, улстөрч зэрэг нийт 47 хүн их багшид бараалхсан байна.

Дээрхийн Гэгээнтэн уулзалтын үеэр “Түвд, Монгол улсууд Буддын шашин дэлгэрэхээс өмнө хөрш улсууд байлаа. Тан үеийн түүхчид “Монгол цэрэг зэвсэгт хүчтэй, Хятад улстөрд, Түвд улс Буддын шашинд сайн” гэж бичдэг байсан. Намайг 1979 онд анх Монголд очиход танай улс коммунист дэглэмтэй байсан. Тийм нөхцөлд сүсэгтнүүд яаж шашин шүтлэгээ хадгалан үлдэж чадав гээд ихэд гайхаж билээ. Өнөөдөр бид Буддын сургаал, номыг гүн гүнзгий ойлгодог 21-р зууны Буддын шашинтнууд байх ёстой. Шинжлэх ухаан, технологийн эрин үед дан ганц сүсэг бишрэл хангалтгүй. Буддын сургаал номыг сайн ухаарч ойлгодог байх ёстой. Буддын шашин бол Монголын уламжлалт шашин. Гэхдээ зөвхөн сүсэг бишрэл дээр тулгуурлаад байх юм бол ойрын арваад жилийн дотор устан алга болж болох юм. Харин логик, үндэслэл, эрдэм мэдлэг дээр суурилвал дахин олон зуун жил оршин тогтнох болно. Энэтхэгийн шашны их сургуулиудад олон монгол хэлтэн оюутан суралцаж байгаа нь сайшаалтай. Тэд эрдэм ном сураад эх орондоо Монгол, Буриад, Халимаг, Тувад Буддын шашныг сэргээн мандуулах үйл хэрэгтээ орохыг би тэсэн ядан хүлээж байна” гэж айлджээ.


Сэтгэгдэл ( 2 )
энд байгаа зарим нэг хүнд алт ухаж байгалаа сүйтгээд улстөрчдийг санхүүжүүлдэг авилгаддаг нь хамгийн том нүгэл гэдгийг ойлгуулж өгөөч бурхан минь