”Чингис хаан” үзэсгэлэн АНУ-д гарч байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 30

Монголын эзэнт гүрэн, Их эзэн богд Чингис хаан, түүний угсаа залгамжлагчдын тухай “Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Мобыль хотод дэлгэгджээ.


Үзэсгэлэнгийн нээлт нэгдүгээр сарын 25-нд Алабама муж дахь “Голф Коаст Эксплориум шинжлэх ухааны төв”-д болсон байна. Нээлтэд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, Мобыль хотын дарга Санди Стимпсон, үзэсгэлэнгийн зохион байгуулагч зэрэг  100 орчим зочид оролцож, Монгол ардын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.


Тус үзэсгэлэн нь Монгол зан заншил, соёл ахуй, түүх уламжлалыг суугаа орны иргэдэд таниулах, хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Үзэсгэлэн 2019 оны дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ.


 

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top