Next Stop 2018: Оны БҮТЭЭГЧ залуус тодорлоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 31

Монголын залуучуудын холбоо /МЗХ/, Залуу удирдагч сангаас 26 дахь жилдээ “NEXT STOP” Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадам энэ сарын 29-нд “Шангри-Ла Улаанбаатар”-т зохион байгуулагдлаа. Тус наадамд олон нийтээс нэр дэвшүүлсэн 300 гаруй бүтээгч залуусаас санал хураалт, зохион байгуулагчдын шалгуураар салбар тус бүрт тэргүүлсэн 33, нийт 66 эрхэм тодорсон билээ. Эдгээр 66 эрхэм нь Бүтээн байгуулалтын 25 жилд бүтээн байгуулалтын эзэд байж, ачааны хүндийг үүрч явна гэдэгт Монголын залуус итгэж, сонгосон юм.

Бүтээн байгуулагчдын Анхдугаар оны “Next Stop” ёслол хүндэтгэлийн их наадмын Энх цагийн Мөнх дуудлагыг хүлээн авч, хүндэт зочдоор уригдан тус наадмыг жил бүр чимдэг уламжлал ёсоор олны танил эрхмүүд, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Хөдөлмөрийн баатрууд, гавьяат тамирчид, дуучид, жүжигчид хүрэлцэн ирсэн юм. Монголын бүтээгч бизнесмэнүүд, нийгэм улс төрийн салбарын залуус улам бүр чадваржиж, улам бүр залуужиж буйг “Next Stop” наадмын нэр дэвшигчдээс харж болно.


Наадмын хүндэт зочид, оролцогчдын санал хураалтын дүнгээр 2018 оны “Бүтээгч улстөрч залуу”-гаар Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын харцага, “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн, Чөлөөт бөхийн ОУХМ Ганзоригийн Ганхуяг, “Бүтээгч бизнесмэн залуу”-гаар Хэнтий аймгийн уугуул, залуу малчин Ц.Жанчивдорж шалгарч “Алтан Гэрэгэ”-гээ атгалаа.

Эх сурвалж:МЗХ

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(103.57.95.172) 2025 оны 03 сарын 13

Оны эцэст монголоо яаж сүйрүүлэх гэж байгаагаа сайхан зарлаж байна даа гадны хөрөнгө оруулагчидтай төр засаг нь хэдэн балай шантааж нартайгаа нийлэх юм байна

1  |  0
Ичдэггүй юу?(198.44.212.248) 2025 оны 03 сарын 13

Ха ха

1  |  0
Zochin(64.119.21.162) 2025 оны 03 сарын 13

70 chavgants uraldaad 1 ni turuuldeg gej oilgosoon

1  |  0
Чааваасдаа МЗХ(66.181.160.13) 2025 оны 03 сарын 13

Энэ шагнал урамшуулал ер нь ямархуу этгээдүүд авдаг гэдгийн хамгийн том жишээ энэ Ганхуяг ха ха ха энэ улс толгойгоороо хөл хийж хөлөөрөө толгой хийгээд Мөнгий нь өгвөл хэн ч авдаг болждээ

1  |  0
бухимдсан монгол(122.201.31.193) 2025 оны 03 сарын 13

Чингэслэг Oрkуудын эх орон мандтугай аа..Oдоо бүх гадны kомпан аж ахуйн нэгжийг төрд булаан аваад эздийг ни цаазлая. Боловсролтой бүх хүмүүсээ шоронд хийе, зодий.Боловсролгүй гоё булчинтай гүзээтэй хүмүүс, бяртай бөхчүүдээ цуглуулж улс орноо Уго Човас шиг хүнээр удирдуулаад жаргаж үхэцгээе.. хурай аа хурай аа.

1  |  0
Top