ӨНӨӨДӨР: Улаанбаатар хот шинэ Захирагчтай болно

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 28

Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХXI хуралдаан өнөөдөр /2018.12.28/ Хангарьд ордонд 11:00 цагт хуралдана.

Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эн тэргүүнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Мөн Улаанбаатар хотын цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө батлах тухай асуудал болон Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын талаар хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулгыг хэлэлцэх юм байна.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ме(139.5.219.35) 2018 оны 12 сарын 28

нөгөө л нэг шавар арсалангуудын нэг болно биз

0  |  0
Top