Дипломат албаны ажилтны тангараг өргөх ёслол боллоо

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

Гадаад харилцааны яамны ажилтнууд холбогдох хуулийн дагуу Монгол Улсын дипломат албаны ажилтны, төрийн захиргааны албан хаагчийн тангараг тус тус өргөлөө.

Тангараг өргөх ёслолын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогбаатар хэлэхдээ, та бүхэн ийнхүү төрдөө тангараг өргөж, дипломат болон төрийн албан хаагч боллоо. Мөн маш том хариуцлага дээр гарын үсэг зурж, эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө ажиллах үүрэг хүлээлээ гээд тангараг өргөсөн ажилтнуудад ажлын амжилт хүсэв.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top